“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ II ”

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхэн хотноо “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ II ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ХОЁР ДАХЬ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

энд дарж ярилцлагыг уншина уу.


ЗАЛУУС Ярилцлагын булан: 

Э. Уянга

Үндэсний бичиг-Үнэт өв 2023 уралдааны удирдамж


“САЙН УУ ЭЭЖ ЭЭ?” ЗАХИДЛЫН УРАЛДААН 2022

Та бидний нэг болохыг хүсэж байна уу? 

"Монгол улсын хѳгжлийн гарц, шийдэл II" Mongolei 4.0  эрдэм шинжилгээний бага хурaл

ЗАЛУУС Ярилцлагын булан: 

Д. Бат-Эрдэнэ

ЗАЛУУС ПОДКАСТ #1

2021 оны босгон дээр бид шинэхэн эхлүүлж буй "Залуус" подкаст төслөөрөө та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Подкастын эхний дугаарт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Чинагийн Галсан гуай оролцон өөрийн амьдрал, хийж буй ажлынхаа талаар ярилцан, залуус бидэнд өөрийн захиасаа хүргэлээ.


Бидний 2020 оны ажлын тайлантай танилцана уу.

Тайлан 2020

ЗАЛУУС Ярилцлагын булан: Э.Долгион 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 

     "АРД" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн Европоор тойрон хийсэн "Хөрөнгө оруулагч үндэстэн" чөлөөт уулзалтыг манай холбоо Мюнхен, Берлин хотуудад тус тус амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтаараа Ганхуяг захирал маань ард аппликейшныг танилцуулахын зэрэгцээ залуучууд бидэнтэй эдийн засгийн тулгамдаж буй асуудал, Монгол шиг хөгжиж буй орны хөгжлийн дөт зам, боломж бололцоо, шийдлүүд болоод нийгмийн талаар чөлөөтэй ярилцан, санаа бодлоо хуваалцлаа. Ард аппликейшнээр дамжуулан Монгол дох хувьцааны багцууд, ардкойн болох Монголын анхы крипто вальютыг гадаадад суугаа Монголчууд маань утаснаасаа худалдан авах бүрэн боломжтой болсон бөгөөд Монгол руу мөнгө шилжүүлэхэд дундын шимтгэлгүй шилжүүлэх гэх мэт олон олон давуу талуудыг нээж өгжээ. 

     Бидний үйл ажиллагааг дэмжин уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ХБНГУ дах Монголын элчин сайдын яам, Берлин дэх Yokuzana сүшиний газар, Веганаа цагаан хоолны газартаа маш их баярлалаа. Mөн тус уулзалтыг Мюнхен хотод зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Нараа Яакобын гэр бүлд нийт залуучуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. 

    Уулзалтын дараа залуучуудын боловсролыг дэмжин 1€ аянд нэгдсэн нийт залуучууддаа баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Уулзалтын үеэрх зургуудтай танилцаарай:


2020 оны 7-р сарын 6н болон 9ний өдрүүдэд Мюнхен, Берлин хотуудад 1 ЕВРО аянд нэгдсэн бүх хандивлагч нартаа баярлалаа. Бид нийт 125,52€ цуглуулж чаджээ.

"Үндэсний бичиг-Үнэт ѳв" уралдааны дүн гарлаа.

         МЗХ-ны ХБНГУ дахь салбар зѳвлѳлѳѳс зохион байгуулсан "Үндэсний бичиг-Үнэт ѳв" Монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаан маань 2020 оны 5р сараас 6-р сар дуустал сар гаруйн хугацаанд амжилттай үргэлжлэн ѳнѳѳдѳр дүнгээ гарган ялагчдаа тодрууллаа. Энэ жилийн уралдаанд маань европын бүсээс Герман, Польш, Унгар, Чех, Австри, Швейцарь, Ирланд, Оросоос нийт 27 бүтээл, харин Монголоос нийт 9 бүтээл Увс, Ховд, Тѳв, Хѳвсгѳл, Говь-Алтай зэрэг аймгуудаас, Ѳвѳрмонголоос хүртэл бүтээлээ ирүүллээ. Уг тэмцээний 2 дугаар шатанд шалгарсан шилдэг 6 оролцогч маань 109 үгнээс бүрдсэн эхийг 30 минутын хугацаанд алдаагүй цэвэр хуулж бичихээс гадна, кириллээр хѳрвүүлэн бичиж ур чадвар, авхаалж самбаагаа сорин ѳрсѳлдлѳѳ. Ингээд уралдааны

Тэргүүн байранд: Гантогтохын Энхтуул

Дэд байранд: Үнэнбатын Анармаа

Гутгаар байранд:  Түмэнбаярын Буянзаяа 

тус тус шалгарлаа. Цэвэр сайхан бичиг, хурд самбаагаараа манлайлан эхний байруудад шалгарсан нийт оролцогчдодоо баяр хүргэе... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЗАЛУУСЫН НОМЫН САН 

МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн санаачилсан 1€ аян БОЛОВСРОЛ САНГИЙН хvрээнд ЗАЛУУСЫН НОМЫН САН нээгдлээ. Номын сан дахь бүх номыг үнэ төлбөргүй унших боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл болон санал болгож буй номын жагсаалтыг ЭНД дарж харна уу

Монголын Залуучуудын Холбоо

 ХБНГУ дахь салбар зөвлөл 

Манай холбооноос зохион байгуулахаар төлөвлөсөн ажлын жагсаалтууд:

ХБНГУ-д сурч, ажиллаж амьдардаг залуучууддаа зориулсан спорт өдөрлөг, Халле хотод


"Хөрөнгө оруулагч үндэстэн" уулзалт Мюнхен болон Берлин хотуудад


Гишүүдийн нэгдсэн уулзалт, Sächsische Schweiz дах 2 өдрийн аялал


„Үндэсний бичиг-Үнэт ѳв“ Монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах цахим уралдаан


Сайн уу Ээжээ, сайн сууж байна уу...


"SPEED DATING" Event

Ганц бие Монгол залуусдаа зориулав.


"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ" Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан


"SECRET SANTA" зөвхөн гишүүддээ зориулсан анхны бөгөөд даруухан монитатай шинэ жилийн баяр


Монголын хүүхдийн анхны цуврал кино “ТОМ 6 ТОЛГОЙ” -г Мюнхен хотын хүүхэд багачууддаа зориулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ


Монголын хүүхдийн анхны цуврал кино “ТОМ 6 ТОЛГОЙ” -г Штуттгарт хотын хүүхэд багачууддаа зориулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ


"Нюрнберг хоттой танилцах танин мэдэхүйн аялал"  / ЭНД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.


Бид нэг нас хүрлээ. 

Бидэнтэй нэгдээрэй залуусаа!

Монголын үндэсний радио телевизийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр бидний зохион байгуулсан "Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл" эрдэм шинжилгээний хурлыг мэдээллэсэн байна.

Европын холбоонд анх удаагаа амжилттай зохион байгуулагдахад Бельгийн вант улсаас урилгаар сурвалжилан, Монгол орон даяар түгээсэн Батбаяр ахдаа холбооныхоо нийт залуучуудын өмнөөс талархсанаа илэрхийлэе.

Доорх бичлэг дээр дарахад үзэх боломжтой

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ " ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЕВРОПЫН ХОЛБООНД АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо " Монгол улсын хегжлийн гарц шийдэл" эрдэм шинжилгээний бага хурал 2020.02.01 өдөр болж өндөрлөлөө. Хурлыг МЗХ-ны Герман улс дахь салбар зөвлөл, Ханнс Зайделийн Сан болон Отгонбаяр сантай хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд Европын холбооны 10 гаруй улсаас нийт 100 гаруй зочид, төлөөлөгчид мөн зохион байгуулагч 50 гаруй залуус оролцсон юм.

Хурал хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд нийт 6 оролцогчдын бүтээл шалгарсан ба салбар бүрийн сэдвүүд хэлэлцэгдсэн билээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол, герман нийт 7 хүн ажилласан бөгөөд маш шударга, ил тод явагдсан билээ. Шүүгчид үндсэн 8 үзүүлэлтэнд тулгуурлан ялагчдыг тодруулав. Үүнд: 1.Судалгааны зорилго

2. Судалгааны арга зүй

3. Сэдвийн үндэслэл

4. Сэдэв судлагдсан байдал статистик үзүүлэлт

5. Илтгэх ур чадвар

6. Судалгааны үр дүн, ач холбогдол

7. Шийдлийн гарц арга зам

8. Санхүүгийн эдийн засгийн тооцоо гэсэн үзүүлэлтүүдийг харгалзав.

Эхний 3 байрын оролцогчид хоорондоо онооны хувьд хол зөрүүгүй их өрсөлдөөнтэй явагдсаныг шүүгчид онцолж байлаа.

Тэргүүн байрт Э. Долгион "Монголын ирээдүй мал аж ахуйд" шалгарч

дэд байрт Г. Мөнхшатар "Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан агаарын бохирдол бууруулах технологийн судалгаа" шалгарч гутгаар байрт С. Байгаль "Шүүх гэр бүлийн маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын зарим асуудлууд" гэсэн бүтээлүүд шалгарлаа.

Хурлын туршид герман, монгол хэл дээр синхрон орчуулга мэргэжлийн өндөр төвшинд явагдсан юм.

Тус хурлыг зохион байгуулахад дараах байгууллагууд дэмжиж ажиллав.

MNB Mongolian National Broadcaster

Orgil TV / Оргил Олон Нийтийн Мэдээллийн төв,

Швед улс дахь "Монгол Гэрэл" зурагчдын бүлгэм, Dorgio.mn, Lead.Style, My Darkhan

"Adomeit Grafik Foto Art Boy" Fotografie Kunstvermarktung

Unread.mn , Miat Mongolian Airlines,

Euro Mon AB, Үйлсийн зам ХХК

Ayuraa Moda, Содон Мөрөөдөл ТББ ( Teso)

Urnaa Uunii Hair & Make up Artist

"Гэгээн эгшиг" уран бүтээлийн нэгдэл

Монголын Бизнес хөгжлийн корпораци

World Garden Mongolia/

Дэлхийн Цэцэрлэгт Хvрээлэн Монголд ТББ, Achilles International Mongolia зэрэг байгууллагууд ивээн тэтгэн хамтран ажилласан юм.

Шилдгийн шилдэг төслийг Монгол Улсдаа хэрэгжүүлэхэд МУ засгийн газар хамтарч ажиллах юм.

Эцэст нь дүгнэхэд хилийн чанадад суугаа монгол залуус бид эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсч бид зөв залуусын нэгдэл гэсэн уриан дор нэгдэж чадсан үр бүтээлтэй үйл ажиллагаа болж өндөрлөв. Тус эрдэм шинжилгээний хурал 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагдах ба эх орныхоо хөгжилд санаа тавих хүн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Хэвлэлийн мэдээ бэлтгэсэн

МЗХ Германы Ч.Энхчимэг

Мзх-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн гишүүд Унгар улсад зохиогдсон "Хилийн чанад дахь Монгол оюутан залуусын чуулга уулзалт 2019" буюу  ''Mongolian studies overseas conference Hungary 2019" - д оролцоод ирлээ.

10 сарын 3 - 4 ны өдрүүдэд Унгар улсын Лакителек хотын "Хунгарикум лигет"-д болсон энэхүү үйл ажиллагаанд ХБНГУ-н оюутан залуусыг төлөөлөн МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн болон "MAS Berlin" холбооны гишүүд оролцоод ирлээ.

Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З. Батбаяр оюутан залуусыг халуун дотноор угтан авч нээсэн ба Унгар улсын парламентын дэд дарга Лежак Шандор, Унгар улсын Гадаад Харилцаа, Гадаад Эдийн Засгийн Яамны Төрийн нарийн дарга Пачай-Тамашич Оршояо, Монгол улсын Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг, Хилийн чанад дах Монголчуудын Зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ нар оролцон үг хэлсэн ба нийт 12 улсаас ойролцоогоор 200 оюутан залуучууд оролцсон юм.

Чуулга уулзалт нь залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагаа болон олон улсын байгууллагад ажиллах боломж, өөрчлөлтийн эринд амжилтад хөтлөх ур чадварууд, Унгарын оюутны тэтгэлэгийн систем зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд Монгол залуус ЮНЕСКО-д бүргэлтэй дэлхийн өв Унгар үндэстний ардын бүжиг сурсандаа олзуурхаж байгаа билээ.

Энэхүү чуулга уулзалтыг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл болон Унгар улс дахь Монголын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтыг амжилттай, сонирхолтой байлгах, залуусыг тав тухтай байлгах бүхий л нөхцөл бүрэлдсэн байсан юм.

Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлийн нийт баг хамт олны өмнөөс та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.

#БидзөвМонголзалуусыннэгдэл

#МЗХГерман